Буржгарын дурлал-15р дугаар хэсэг
  Шинэхэн найз хөвгүүнтэйгээ  кино үзэхээр саяхан нээгдсэн кино театрын үүдээр хөтлөлцөн оронгуутаа миний нүд орой дээрээ гаран мэл гайхаж цэл хөхөрлөө.Хамгийн сайн найзын маань дурлалт залуу  царайлаг   жижигхэн  цагаан охинтой ямар нэг хөгжилтэй юм ярьж байгаа  бололтой малийтал инээмсэглэн  зогсож байх нь тэр.Галаа бид 2ыг хараад сандарсан бололтой инээхээ больж толгойгоо дохин мэндчилэхэд нь миний шал дургүй хүрээд явчихлаа. Найзын минь зүрхийг аваад явчихсан хэрнээ энд ингээд огт гэмгүй царайлаад  охин эргүүлээд явж байх ч гэсэн бодол  толгойд зурвасхийхтэй  зэрэгцэн өөрийн эрхгүй ярвайчихсан байв.Нэг л эвгүйцсэнийг минь Галаа   -Тодролоо,яасан зүгээр үү?Яагаад гэнэт барайчихав? гээд  гарыг минь зөөлхөн атгангуут гэнэт сэхээ орон   -Гүй ээ,зүгээрээ..Энэ Болорыг харсан чинь харин уур хүрчихлээ.Тэр найз охин нь юмбайхдаа.   -Мэдэхгүй юмаа.Болор ах чинь найз охингүй л гэсэн дээ.Зүгээр л уулздаг охин нь юм бол уу?Чи яагаад Болор ахыг тэгж их сонирхоод байгаан?Арай... гээд түгдэрээд дуугүй болчихов.Тэгсэнээ бас араас нь мушийчихжээ.
"Буржгарын дурлал-15р дугаар хэсэг" цааш унших »
Буржгарын дурлал -арван дөрөвдүгээр хэсэг
    -Одоо тэгэхээр 2р шатандаа орноо.Буржаакаа чи яг одоо л шийд.Ичихгүй,шантрахгүй байж чадна биздээ гэж бараг тулгалаа.Тавилан яахавдээ юу гэж ч хэлсэн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд орсон хүн за гэж сулхан дуугарч байна.Саяхан унагасан нулимс нь хатаж амжаагүй хацар нь нойтон харагдана. Түрүүнээс хойш ганц үг ганхийлгүй нам гүм суусан Боогий,Гэрлээ гэж нэрлэгдэх Хашаагийн 2 найз унтаж байгаад сэрэв үү гэмээр гэнэт дуу шуу орон шаагилдаж эхлэлээ.                                                                             *** Өглөөний наран илчээ харамлаж ядан уулын цаанаас мандан дахин нэгэн өглөө ирсэнийг орчлонд зарлалаа. Намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу гэсэн дуу толгой дээр хангинан амтат нойрноос сэрээлээ,саяхан л орондоо орж хэвтэх шиг болсон ямар ч хурдан өглөө болчиховдоо гэж дотроо бухимдан бодоод хөнжилөө яран тун дургүй бослоо.Энэ дууг анх олж аваад яг л сэрүүлэгнийхээ аяндээр тавибал таарах юмбайнадаа хэмээн  бодоод тун ч ихээр  олзуурхаж байсан атал ойрын үед бүр сонсохооор л дургүй хүрээд байх болж.. Өнөөдөр Буржгар маань бэлдсэн бэлгээ Болорт өгөх ёстой байлаа.Бид 2 уулзсан цагаасаа эхлээд л Болорт яаж өгөх,бэлдсэн зүйлийг нь аваад Болор яах бол гэж ам хамхилгүй чалчсаар тэр өдрийг лекцээ ч бичсэнгүй хичээл тарахыг хоёул тэсч ядан хүлээлээ.Хяссан юм шиг цаг явж өгөхгүй мөлхөх нь гачлантай.Дурлалт ханхүүдээ зориулсан Буржгарын бэлдсэн бэлэг нь  бундан  хэлбэртэй цаасан хайрцаганд эрэгтэй хүний ноосон бээлий,дунд зэргийн улаан өнгийн болор зүрх хийжээ.Бас зурвас бичсэн жижигхэн цаастай гэж байгаа..Түүндээрээ Болорт гэж таталган бичээд араас нь томоос том гурван цэг тавжээ.
"Буржгарын дурлал -арван дөрөвдүгээр хэсэг" цааш унших »
Буржгарын дурлал -арван гуравдугаар хэсэг
  Инээд хөөр баяр цэнгэл,уйтгар гуниг гомдол бүгдийг агуулсан оюутан нас минь лекц,семинар,хэдэн дэвтэр дарагдаж унамаар хүнд хүнд зузаан номнууд, анатомын атлас, хэзээ нэгэн цагт цас шиг цагаан байсан л байхдаа гэж хэлэхээр болсон бараг л  саарал халад зэрэгтэй сүлэлдэн үргэлжилсээр л ... Танилцах үдэшлэгт очсон өдрөөс хойш нар саран хэдэнтээ солигдон нэг л мэдэхэд сар гаруйн хугацаа нүд ирмэхийн зуур урсан өнгөрчээ.Буржгар,Хашаа 2ын сэдсэн өнөөх учир битүүлэг сонирхлыг минь татаж,хорхойг минь хүргээд байсан хэргийн учиг бараг л тайлагдаж байлаа..Намайг гараад явсаны дараа үргэлж хэрэлдэж муудалцаж байдаг гал ус хоёр шиг Хаш-Эрдэнэ Тавилан 2 сэтгэлдээ нууцалж буглаж байсан бүхнээ уусан дарсаныхаа ааганд санаа зовж,сэтгэлээ чилээлгүй нэг нэгэндээ уудлан гаргажээ.Энэ их эвлэрлийн дараа Хашаа Буржгарт туслахаа амлан,арга сэдсэн аж. Үдэшлэг дуусаад хэдхэн цагийн дараа маргааш өглөө нь л  гэхэд л сургууль даяар тархсан байсан цуурхалыг  яг л миний таамаглаж байснаар өөр хэн ч биш  Хашаа тараасан  байж..Өнөө  олон хэл амтай,хов живэнд дуртай жарвалзсан олон найз охидынхоо хүчээр ямар ч ядах зүйлгүй санасандаа тун хурдан хүрсэн байсан юм.Түүний бодсоноор тийм яриа сургуулиар тархсанаар Болорын чихэнд удалгүй хүрч Болор Буржгартай ирж уулзах хэрэгтэй байсан аж.Даанч тэр буруу бодсон байлаа..Гэтэл тэгсэнгүй харин ч улам бүр зугтаж,дөлөөд нэг сар болоод хэдхэн хоногийн дотор Буржгар маань сэтгэл санаагаар навс унан,хоол унднаас гарч цонхийсон цагаан амьтан болж хувирсан юм.Нэг л том сэгсгэр толгой,бүлтйсэн алаг нүдтэй сүнсгүй бие яваад байх шиг гөлийгөөд суух болсон нь сэтгэлийг минь багагүй зовниж байсан ч юу хийхээ,хэлэхээ мэдэхгүй яаж ч чадахгүй байсан юм. Хэд хоногийн дараа охидын хурал маягийн жижигхэн уулзалт хотын төвд байрлах нэгэн буйдхан кафе д боллоо.Хашаа,түүний 2 найз охин(тэр 2 охин бусад нийлдэг охидуудаасаа бид 2т арай л гайгүй таалагддаг болохоор нь хамт ирэхийг зөвшөөрсөн юм),тэгээд Буржгар бид 2 урдаа нэг нэг жимстэй цай тавиад Болорын толгойг эргүүлэх,хөлдүү зүрхийг нь гэсгээх  төлөвлөгөө зохиох гол асуудлаа ярилцахаар цуглараад байгаа нь энэ.Буржгар нээг их урт санаа алдаж,уртаар амьсгаа авсанаа ширээ тойрон суусан охидыг тойруулан хараад
"Буржгарын дурлал -арван гуравдугаар хэсэг" цааш унших »
Буржгарын дурлал -арван хоёрдугаар хэсэг
    Тэдний гэрийн үүдэнд ирээд шувуухай шиг донгодон дуугардаг  хонхыг нь удаан гэгч даран орилууллаа.Хаалга нээгдэж сэгсгэр дээрээ улам ч арзайж хүүхэд айлгамаар болсон толгойтой Буржгар зэвхий царайлан угтав.Үргэлж дэрвэлзэж байдаг галтай нүд нь нуухтаад Буржгар мөн үү гэж хэлэхээр царайлжээ муу найз минь.. Галын өрөөнд хоолны ширээндээр урдаа нэг нэг цай аягалан тавиад өөд өөдөөсөө харж суугаад Буржгар ярин би хааяахан тодруулах маягаар ам нээн урд оройны явдлыг өнгөтөөр яриуллаа.Түүний ярих нь: Чамайг явсаны дараа би Хашаатай үлдсэн дээ,бид 2 баахан юм яриж суугаад..Ихэнхдээ Төрөөгийн талаар л ярисан байх бас Болорыг хэхэ.Өчигдөр би Болортой  уулзсан штээ нээрээ,согтуу байсан нь л харамсалтай.Муухай л харагдсан байх даа,гэхдээ яахав тэрэнд ч нэг их санаа зовохгүй байна өө.Хашаа д ахад нь сайн байсан гээд хэлчихсээн.Хашаа тэгсэн чинь тэнэг хөлдүү юм гээд Болорыг тэгээд байгаа юм даа гэж өглөөнөөс эхэлсэн яриа бараг үд өнгөрч байхад дууслаа.Нэг мэдсэн суудал дээрээ хөдлөхгүй ангайж суусаар байтал хамаг бие хөшиж орхисон байв.Өлссөн ядарсанаа гэнэт мэдэрсэн бид 2 хоол хийж идэх гэж зунгааралдсаар байтал орой болгож хорвоогийн тэр нэгэн өдрийн нарыг жаргаасан билээ. Маргааш өглөө сургууль дээр ирвэл Анагаахын 1,2р байр дээрээс нь нэмээд оюутны байраар дүүрэн 203ын Тавилан оюутны холбооны дэд тэргүүн Болорт хайртай гэнээ,хэдэн жил хадгалсан хайр дурлалаа танилцах дээр илэрхийлэх гэж хичээж бэлдсэн ч чадаагүй гэнэ гэсэн яриа гарчээ,бараг л сургуулийн тааз,шал,хана нь хүртэл бие биендээ дамжуулан цуурч байсан байх.Тиймэрхүү х хэрэггүй юмандээр ов живийн үгэнд хүмүүсийн дуртай байдгийг хэлэх үү дээр дээрээс нь нэмж хачирлан сүүлдээ өнөөх нь хайраа илчилсэн болчихсон ч явж байх шиг.. Лекцийн танхим д хүүхдүүд шивэр авир хийн Тавилан луу ёжилсон шоолонгуй харц шидэлнэ.Манай Буржгар хариу өгөхгүй байж яаж тэвчих билээ,тэгвэл Буржгар биш болчихно шүү дээ.Юугаа харсан юм,цаашаа хараач.Эвэртэй тууулай үзээ юу?,хөөе ангайж суухаар наад урдахаа хий гэхчилэн хүн тус бүрт таарсан таарсан хариу өгөн тас тас инээн сууна.Тэр юу ч болоогүй юм шиг,хүмүүсийн яриаг огтхон ч дуулаагүй дүлий дүмбэ царайлан хээвнэг бохь зажлан суухад нь түүний өмнөөс бараг  дэлбэрэх шахсан би
"Буржгарын дурлал -арван хоёрдугаар хэсэг" цааш унших »
Буржгарын дурлал -арван нэгдүгээр хэсэг
    Танилцах үдэшлэгээ гэж...Сүүлийн үед ид хүчээ аваад байгаа цэнгээний газрын хаалган дээр зогсох хар хувцастай хоёр булиа залууд таксаа үзүүлээд дотогш нэвтэрлээ.Анги,курс цаасан дээр томоор бичиж хэдэн пиво,тавагтай жимс мэтээр  зассан жижигхэн ширээнд очиж суулаа.Чих дөжрөөн нүргэлэх  электро хөгжмийн аянд хэсэг залуус тайзан дээр гэдгэнэж годгонон сүрхий элдэвтэй хөдлөн бүжиж байх юм.Үдэшлэг эхлээгүй,хүмүүс ч бүрэн ирээгүй байхд юучивдээ гэж Буржгар бид 2 аминчхан биендээ шивнээд  орчин тойронтойгоо танилцахаар хувь хувьдаа чимээгүй ажиглалт хийж эхэллээ. Үдэшлэг маань бүжгийн тэмцээнээр эхэлж хосын тэмцээнээр үргэлжилэв.Энд тэндгүй гар барьж танилцсан хүмүүс,атгасан гараа тавиад цаашаа явахдаа л бараг нэрийг нь мартаж байв.Энэ жил шинээр элссэн нэгдүгээр курсын оюутнууд тун цөөхөн ирсэн үзэгдэнэ,харин ирсэн оюутнуудын ихэнх хувийг 3,4,5 дугаар курсынхан эзэлжээ.Ангиараа тойрч суугаад нэг нэгнээ шоолон маазарч инээлдсээр нэгэн үдшийг хөгжилтэй  сайхан өнгөрөөж байлаа.Буржгар маань нэг шил шар айраг уучихаад хацар нь ялигүй ягааран дуу нь чангарч үг нь олшроод тэр дунд гол дүрийн баатар болон элдэв янзын юм шулганана. Цаг бүр явж өгчээ,нэг мэдсэн бараг шөнө дунд өнгөрч байх юм.Ширээнд Буржгар бид хоёроос өөр хүн үлдсэнгүй.Зарим нь оройтлоо гээд харихаар явж халамцсан нэг нь танидаг хүмүүсийнхээ ширээндээр очин үргэлжлүүлж,манай ангийн 4 хөвгүүн харин түрүүн яриад ам гараад байснаараа хөөрхөн охидын эрэлд гарахаар одсон бололтой ойр хавьд лав үзэгдсэнгүй.
"Буржгарын дурлал -арван нэгдүгээр хэсэг" цааш унших »
Буржгарын дурлал -аравдугаар хэсэг
  Хавар өнгөрч  урсгах шахам төөнөх гал шаргал наран,нүд алдам торго мэт ногоон зүлэг,өнгө алаглан ургасан чамин цэцэг жимс гээд л  хамгийн тансаг улирал болох зунаар үргэлжиллээ..Би ч  нүдэндээ нулимстай гараа өндөрт далласаар нутаг луугаа Буржгар,Төрөө 2-оор үдүүлээд явсан тэр нэг  халуун өдрийг  би дандаа санадаг юм. Гогцоорч мушгиралдсан буржгар үс салхинд шанхыг нь илбээд л Буржгар минь надтай адил нүдэндээ нулимс мэлтэгнүүлэн Төрөөг налаад зогсож байж билээ.                                                                          *** Алтан навчис хийслээдээ Аяны шувуу буцлаадаа.... Есөн сарын нэгэн Ерөөсөө бидний баярдаа..Эргээд харахын завдалгүй дахиад нэг намар хүрээд иржээ.Илчгүй бүлээхэн нарны цацраг нүүрэндээгүүр бүжиглээд л цаанаа л нэг таатай,аятайхан. Сургууль дээрээ ирээд хамгийн түрүүнд Буржгарыгаа нүдээрээ хайлаа,удсанчгүй нүдээрээ инээмсэглэн гараа даллах хайртай найзыгаа олж харлаа.Юу юугүй тэвэрч аваад хацар дээр шопхийтэл үнсээд авч байх юм,аргагүй л миний найздаа.Тэгсэнээ нэг амьсгаагаар үгээ бөөн бөөн  шүршин хэзээ мөдгүй салах гэж байгаа ,уулзаж байгаа биш салах гэж буй мэт шулганаж гарлаа.Угаасаа тэгж ярьдаг хүн,заримдаа би ч яриаг нь ойлгодоггүй юм чинь.Гэнэтийн  их мэдээлэлд  бөмбөгдүүлсэн би За,хүүе байжий  л даа.Жоохон дэс дараатай ярь л даа.Ямар хурдан ярьдаг юмбэ гэж нэг юм яриаг нь тасаллаа. Буржгар маань бүүр ч хөөрхөн болчихож,курс дээшилсэн гээд арай л намба суугаа юу.Өндөр өсгийт,дөрвөлжин хээтэй өвдөг хүрсэн банзал,гурвалжин хошуу энгэртэй өнгө дагуу бариу цамцаар гоёжээ. Ажиглаад байхад Төрөө ер үзэгдсэнгүй,Тавилан ч тэр талаар нэг ч дурссангүй.Би бас ангийхантайгаа уулзаж хөөрөөд асуухаа мартаж орхисон байлаа. АЙ..Нэгдүгээр курс би хоёрдугаар курс гэж хэлүүлэх бас аятайхан гүй ээ бүр тун сайхан санагдаж  байлаа.Өөрсдөө ганцхан жилийн өмнө ангиа ч олохгүй хөглөж байснаа мэдэхгүй шинээр элссэн хүүхдүүдийг харан шоолох ч бас зугаатай.   -Хүүе,Буржака нээрээ Төрөө яасанбэ?Байгаа юу?   -Байхгүй ээ.Сарын өмнө Сингапур явчихсан шүү дээ.
"Буржгарын дурлал -аравдугаар хэсэг" цааш унших »
Нэрээ буцааж авлаа...Бас Живживтээ баярлалаа

 

Гэр орноо янзалж өөд татаад янзалчихлаа..Живжив хөөрхөн дүүдээ баярлалаа гэж блогоороо дамжуулан талархлаа илэрхийлье.Энэ нээрээ гүүмөн буянтай хүүхэд шүү хэхэ..

Бас нээрээ хуучин нэрээ буцаагаад авчихсан шүү..Далийн ягаан гэхээр муруй тахир юм гэж битгий ойлгоод байгаарайдаа,энэ чинь цэцэгний нэр шүү дээ хэхэ...

За тэгээд бас блогоор үргэлж зочилдог хүмүүстээ баярлалаа гээд далимдулаад хэлчихье эээ хэхэ...

Жич: Зургийг НИНИ  эгчийн блогоос авлаа...

Ганцаардал...

 

Шшшшшсссссссс....Салхины исгэрэх чимээнээс өөр аниргүй,жихүүдэс төрөм..Хаашаа л харна яг л нэгэн адил саарал хананууд,дээрээ үлмэдэгдэм товгор  саарал цэцгэн хээтэй.Маш гоё цэцэг гэхдээ анзаарагдахгүй шахам  тулж очиж байж л харна,тэмтэрч байж л мэдэрнэ.

Энд хир удсанаа ч мэдэх юм алга,үүнээс өөр хаана нэг газар огт байгаагүй юм шиг..Байсан байлаа ч юу ч санахгүй..Өвдөгөө тэврээд  суусаар л...Тэнд гэрэл байхгүй харанхуй хуурай бас....

Хүйтэн...Амандотор шүднүүд харшилдан дуугарч эрүү ч бас салгалан чичирнэ..Маш хүйтэн..

Орь ганцаар гэж бодно,хэн ч байхгүй мэт санагдана...Аймааар....Эндээс гарахад бүр аймаар энэ нь илүү дээр гэж санана..

Тэгээд цоожилчихсон.Хаалга нь цоожтой .Өөрийгөө сэтгэлийн шорондоо хийгээд цоожилчихсон...

Буржгарын дурлал -есдүгээр хэсэг
    Хүний амьдрал гэнэтийн тааварлашгүй зүйлээр дүүрэн гэдгийг арай ядан ухаарахчаан аядна.. Болор ер нь надтай тийм ноцтой юм ярьсан билүү,хоёр гурван удаа залгаж ойр зуурын юм ярьснаас хэтрээгүй.Хэтэрхий их юманд бодоод сэтгэлийн хөөрлөөр бүх зүйлд хандаад байгаа ч юм шиг.Эсвэл.... Буржгар Төрөө 2 бараг л салахаа байжээ,байнгын үргэлж л цуг. Завсарлагааны хонх дуугарлаа,ангиас гарлаа..Үүдэнд Төрөө...Энэ дүр зурагт бараг л дасчихаад байлаа.Бараг ангийн үүдэнд байхгүй бол энэ нэг юм яачихваа энэ тэр гэж бухимдаж амандаа үгэлж ч байх шиг.. Ядаргаатай ч юм шиг нэг бодлын атаархмаар ч юм шиг.Харин нөгөө Болор ор сураггүй усанд хаясан чулуу шиг таг алга болчихсон,хамгийн гайхмаар нь түүнийг алга болсонд би  бас дотроо бяцхан ундууцаад ч байх шиг.Эцсийн эцэст Буржгар маань зөв сонголт хийсэн гэдэгтээ бат нот итгэжээ,би ч гэсэн түүнтэй нэгэн адил бодолтой байсан юм.Юу нь муу гэж,Төрөө Тавиланд сайн.Тавилан ч гэсэн өөрөө тун ч их хичээж байгаа,сургуулийн хэмжээнд тун ч дажгүй хосын тоонд ороод байлаа.Энэ бүхэнд ганц хүн л ихэд зэвүүцэж байсан,тэр бол мэдээж Хашаа..Урт сормуустай эргэлдсэн том алаг нүдээрээ бидэн 3ыг,бид 3 гэждээ тэр 2ыг л юмдаа тас шилбүүрдээстэй,цэхэн цохон гээд л ,уг нь инээж мишээж явдагсан бол их л сайхан хөөрхөн нүд юмсанж.Төрөөг байгаа болохоор юу ч хэлж үл чадна,харин Төрөө түүнийг нүднийхээ булангаар ч тоож харахгүй.Хүн байна гэж бодох ч гүй,бас л муухай л даа.
"Буржгарын дурлал -есдүгээр хэсэг" цааш унших »
Буржгарын дурлал -наймдугаар хэсэг
  Юутай ч эхлээд Тавилантай холбогдох хэрэгтэй гэж санаад залгавал өөдөөс дуу султайхан утсаа авлаа.  -Хүүе..Буржака 99...... гэж Болорын дугаар мөн юм уу .Над руу мэссэж бичсэн байх юм.  -Мөөн мөн.Надас авсан юм.  -Яагаад?Яах гэж байгаа юм бол.  -Би яаж мэдэхэвдээ.(хоолойны өнгө нь нэг л цухалдсан бас гомдсон шинжтэй хөндий дуулдана)  -Тийм үү.Тэгээд яах уу?Хариу бичих үү,яах уу?  -Өөрөө л мэдээч дээ.Дийд дийд.... Утас тасарсан хойно би өөрийгөө ямар тэнэг юм хэлсэнээ ухааран дотроо өөрийгөө баахан зэмлээд Болор луу хариу бичихгүй байхаар шийдээд хичээлээ уншихаар зэхлээ.Сэтгэл санаа нэг л тогтворгүй гэгэлзээд ч байх шиг,бас битүүхэндээ баяр ч хүрэх шиг.Тэгсэнээ баярлаж буйгаа мэдрээд өөртөө уур ч хүрэх шиг.Хичээл хийж байгаа нэртэй элдэв өнгийн юм сүлэн шөнө болтол суугаад унтахаар хэвтлээ. Дэрэндээр толгой тавиад л дуг нойрондоо дугжирлаа. Дахиад л шинэ өглөө..Урьдынхаас нэг л өөр,ямар ч үед яг л цагтаа цоглог эрч хүчтэй сэрдэг байтал хамаг бие хөндүүрлэн урьд шөнийн зүүд толгойд эргэлдэн бага зэрэг дүйнгэтэн орноос өндийлөө.Шөнөжингөө намайг бас Буржгарыг зовоосон тэр зүүд яг л жинхэнэ бодит зүйл мэт нүдэнд харагдана. Яг  хивс дэлгэсэн мэт нов ногоон зүлгэн дээгүүр Болор бид 2 аз жаргалтай нь аргагүй хөтлөлцөн гүйж байх юм.Гэтэл гэнэт Тавилан яг л газраас ургасан мэт гэнэт гарч ирээд надруу муухай харан Тодролоо чи арайчдээ гээд гүйгээд явчих юм.Би огтхонч тоосон шинжгүй Болортой нийлж түүнийг шоолоод л,Тавилангийн уйлах чимээ чихэндээр нэг тодорч нэг бүдгэрээд л ....
"Буржгарын дурлал -наймдугаар хэсэг" цааш унших »
Буржгарын дурлал -долдугаар хэсэг
  Гэртээ очоод цүнхэн дотроосоо дэвтэр номоо гаргаж байхдаа түрүүн Төрөөгийн өгсөн бэлгийг урдаа гарган тавилаа.Нээж үзмээр санагдаад бүр сонирхол татаад тайван сууж болох биш.Ядаж Буржгар уучлалт гуйгаад эсвэл  зүгээр л нэг  залгадаггүй юм байхдаа,хэрвээ тэгвэл хэлж байгаад задлаад үзчих юмсан.                                                                            *** Дахиад л нэг өдөр эхэлсэнийг мэдэгдэн орчлонг гэрэлтүүлэгч наран мандлаа.Өглөө бүхэнтэй адил,хүүхдүүд сургууль сургуулийнхаа зүг хөлийн хурд мэдэн алхална. Сургууль дээр ирвэл эхний цаг микрбиологийн лабортори орох байсан ч багш байхгүй  гээд орохгүй болсон гэнэ,Буржгар ирсэн ч надтай юм дуугарсангүй.Тэгэхээр нь миний бас гэдэн хөдлөөд харсан ч хараагүй царайлан жишим ч гүй олны дунд уусан охидуудтай дэлхийн дулаарал,олон улсын эдийн засгийн байдал,инфляци,хэн хаана хэнтэй яаж явдаг энээ тэрээ гээд л орчлонгий хамаг хов жив сонссон дуулсанаа ам уралдан ярьж гарлаа. Хоёрдугаар цагийн хичээл эхлэхэд Буржгар миний хажууд ирж суулаа.Удаан тэсэхгүйг нь би угийн мэдэж байсан юм. Хичээл тараад тэдний гэрлүү хоёул яаран очоод Төөгөөгийн өгсөн бэлгийг хурдхан гарган задаллаа.Юу байсан гээч,уртаас урт 2 хуудас гаруй өөрийн гараар  ирийтэл бичсэн захидал,бэлэг болох зүрхэн хэлбэртэй янз бүрийн зүйлс байлаа.Тэднийг нэг их тоосонгүй,хайхрамжгүй гаргаж үзээд цааш нь тавиад захиаг нь задлан чанга дуугаар уншлаа. Хайртай л гэнэ,анх харсанаас хойш мартаж чадахгүй байна л гэнэ.Намайг миний сэтгэлийг ойлгооч энэ тэр гэсэн утгатай зүйлсийг сайхан үгээр хүний сэтгэлд хүртэл ямарч охины зүрх сэтгэлийг татаж уяраатал гайхалтай сайхан бичжээ. Буржгар уншиж дуусаад тачигнатал инээж эхэллээ,бүр маш удаанаар..
"Буржгарын дурлал -долдугаар хэсэг" цааш унших »
Буржгарын дурлал -зургаадугаар хэсэг
    Тэр өдрөөс хойш хэд хоног Болор сургууль дээгүүр харагдсангүй.Буржгар бид 2 хаана ч явсан түүнийг байж магад гэж бодоод нүдээ хөхөртөл харах ч барааг нь олж харж чадахгүй л байлаа. Буржгар минь бүр сэтгэл санаагаар унаад байнга л нэг юм бодсон бодлогоширсон,санаа алдсан уймарсан хүн болж хувирав.Сэтгэлийг нь засах гэж чадах ядахаараа л оролдож,инээдтэй юм ярьж гижигдэж,бүр чимхэж хүртэл үзсэн ч тус болсонгүй.Хажууд нь байгаа надад хүртэл хэцүү санагдаад Болорт уур хүрэх шиг,хаана байгаа газраас чирж ирээд зад загнаад хаямаар санагдах болов. Хичээл тараад асуугдахдаа бэлдэх санаатай Буржгарынд ирж тухлаад өрөөнд нь хичээл номоо дэлгэн өөд өөдөөсөө харан сууж байснаа нэг тийш хараа нь тогтоод нөлийгөөд сууж байгаа найзыгаа хараад  аль өглөөнөөс хойш ам хэл загатнаад байсан тул тэссэнгүй   -Бүржаакаа,чи яаачихаад байгаа юмбэ?Тэгээд л гөлийчих юм.Надад ингээд байхаар чинь бас хэцүү л байна штээ.Ингэж байхаар чи утас руу нь залгаад яричаач.Та хааччихсан юм бэ гээд.. -Гүй ээ,тэгж чаддаг байсан бол би аль хэдийн залгаад ярьчих байсан юм.Би өөрөө эхлдээ залгачихаар чинь тэнэг штээ.Гүй ээ гүй,болохгүй.Ёоооё ердөөсөө төвлөрөч өгөхгүй байна,ер нь энэ тэнэг хичээлийг уншихаа болилоо.Миний Болор өвдчихсөн юм болов уу?Яасан хэцүү юм бэ.. - Өө,чи яасан мангарын.Юуун сүртэй ийн.Би байсан бол өөрөө залгаал ярьчихна.Ер нь би яриад өгөх үү гэсэн чинь нүдээ нээх том болгож ирээд сүртэй харсанаа - Чи юу гэж ярихжаан.Тавилан яриулсан юмаа гэх гэж байгаа юм уу.өөрөө битгий мангартаад бай за.Хачин юм яриад байх юм зүгээр,чамд хэцүү байгаа бол надаас хол л явахгүй юу.. -Болихгүй юу.Чамд л туслая гэж бодсон болохоос биш надад ер нь ямар хамаатай юм.Ядаргаатай ен Танилцсанаасаа хойш охидыг атаархтал нөхөрлөж байснаас биш бид 2 ингэж ам мурийж түр тар хийж байсангүй.Тун өчүүхэн зүйл ч гэлээ бид 2 хэн хэндээ сүрхий гомдсон байлаа.Хол явахгүй юу гэсэн үг нь хамаг уур хөдөлгөөд хаячихав,дэвтэр номоо хам хум цүнхлээд тэднийхээс гарлаа.Бодох бүр шал дургүй хүрнэ,хүн сайн санаж хэлж байхад ёстой гай л байна.Дандаа би үгэнд нь орж дуугүй байдаг биздээ гэж бодсон чинь урьд нь болж байсан зүйлүүд,сэтгэлийн мухарт нуугдчихсан байсан жижиг сажиг гомдлууд  ил гарч ирэх шиг дотор нээх сонин болоод явчихлаа.
"Буржгарын дурлал -зургаадугаар хэсэг" цааш унших »
Буржгарын дурлал -тавдугаар хэсэг
    Болорын гялтгар хар гутал,толийтол индүүдсэн брюкэн өмд ойртон ойртсоор бараг тулж ирээд -Хаш Эрдэнэ гуай та томоожих болоогүй юу.Өдий 3р курс болчихоод нэгдүгээр курсын жоохон хүүхэд дээрэлхээд ичихгүй байна уу.Эмэгтэй хүүхэд юм байж чамаас ичиж байна би гээд чанга дуугаар зандарлаа. -Ичиж байна ий??Та тэгвэл танихгүй  л юм шиг бай л даа.Би амьдралд чинь ороод байдаггүй л байх шүү.Ядаргаатай ен гэж орилоод машин зам хага зүсэн тэр чигээрээх гүйгээд явчихлаа. Тойрч зогссон хүүхдүүд жүжиг дууслаа гэсэн шиг аажим аажимаар шингэрсээр нэг мэдэхэд Болор бид 3 сургуулийн үүдэнд үлдсэн байлаа.Буржгар босч хувцас хунараа гөвөнгөө нулимсандаа халтартсан нүүрээ зузаан ноосон  ороолтоороо нуун ганцхан нүдээ л ил гаргажээ.Би юм хэлье гэж бодсон ч хүний урманд амнаас нэг ширхэг ч үг гарсангүй чимээгүйхэн хажууханд нь цүнхээ тэврэн зогсож байтал нам гүмийг эвдэн хайр татам намуухан хоолойгоор Болор -Тавилаан,ахын дүү уучлаарай.Энэ Хашаа манай дүү юм байгаа юм,багаас нь ээж аав 2 эрхлүүлээд дураараа өсчихсөн юмаа.Уг нь ч их сайн хүүхэд л дээ.Юунаас болж муудсаныг чинь мэдэхгүй л дээ гэхдээ ахыгаа бодоод нэг удаа уучлахыг бодоорой гэв. Сэмхэн Буржгар луу нүд гүйлгэвэл харц нь зөөлөрч ирээд ороолтны цаанаас хацар нь хонхойн хөөрхөн инээвхийлэх нь мэдэгдлээ.Тэгсэнээ надруу нүд ирмэн бид 2ыг үлдээгээч гуйж байна гэсэн харцаар дохио өгөхөд нь би гэнэт сэхээ аван эгчийгээ ирсэнийг мэдсэн хүн болж огт дуугараагүй утсаа гарган харсаар гэрийн зүг гэдэн годон гүйлээ.                                                                            *** Ингээд эцсийн эцэст Хашаа, Жамбал гэх өөрийн хамгийн дургүй 2 хүний ачаар Буржгар маань дурлалт залуутайгаа учир ургуулаад авсан юм. Маргааш өглөө нь бөөн аз жаргал үнэртүүл,адерналин ялгаруулсан хүн хичээл дээр байдгаараа гоёчихсон ирэвээ. -За,яасан??Яриад байгаарай хонгор минь гэж юу болсоныг сонсох гэж байж ядсан би гэж хүн түүнийг орж ирэхтээ зэрэг шамдууллаа.Буржгар хэдэн сөөсгөрөө намжиртай хаяж,нүдээ донжтойхон эргэлдүүлээд  гарнаасаа огт салгадаггүй жижигхэн улаан утсаа сарвайж мэссэж рүү нь ор гэж заавардах нь атаархмаар ч юм шиг санагдсаныг нуух юун.Хуруугаа хурдан хөдөлгөн Menu цэс рүү орон inbox ийш нь онгичиж гарлаа. Миний Болор гэж хадгалсан дугаараас 2 3хан мэссэж ирсэн харагдана,гэхдээ л амжилт шүүдээ. Bolor ah ni bainaa.Bie ni zugeer bizdee.Ah ni Hashaag eej d howlochihson.Odoo tsaadah chne zagnuulj bna.hehe Zaza tegwel yaamaidaa.Minii bur sanaa zowood baisan yum.ashgui ashgui.Odoo shan amrahgui yuda.Margaash uulziidaa tegwel Za chi ch gesen shan amraarai.Hoorhon ohin mine goy zuud zuudleerei -Хөөөх.Яасын чамайг хүргэж өгсөн юм уу. -Дөхх.Гэрт хүргэж өгсөн.Ёстой сайхан байнаа.Би бүр Болорыг бодоод шөнө ч унтаж чадсангүй.Хэхэ.. -Оооё.Болор гэчихжээ.Нөгөө багш магш ах мах байхгүй юу
"Буржгарын дурлал -тавдугаар хэсэг" цааш унших »
Буржгарын дурлал -дөрөвдүгээр хэсэг
    Буржгарын зүрхийг догдлуулж сэтгэлийг эзэмдсэн шинэхэн багш маань өндөр нуруутай цайвар шаргал царайтай,давхраагүй бор нүдтэй бяцхан мяраалаг миний харахын лав хэтэрхий энгийн дурлаад байхаар биш залуу санагдлаа.Жамбал багшийн оронд түр хэд хоног орох юм гэнээ,энэ жил тавдугаар курс,ангийн даргын хэлэхээр оюутны зөвлөлд бас сонгуульт ажил хийдэг бас ч гэж нэг муу сэтэртэй оны шилдэг оюутан моюутан гэхийг бодоход муу найз минь нүдээ олж дурласан бололтой. Хичээл тараад сургуулиас автобусны буудал хүртэл Буржгар ам хамхилгүй залуухан багшийн талаар ярив.Нүдэнд дулаахан л гэнэ,гоё нүдтэй л гэнэ,сайхан хоолойтой л гэнэ,Төгөлдөрийн хажууд зогсох юм бол гялалзана л гэнэ,цамцных нь ханцуйны гялалздаг ногоон товч нь хүртэл хөөрхөн байсан гэнэдээ.   -Тод оо,миний найзаа.Тэр багш бишээ багш гэхээр онцгүй сонсогдож байна.Тэр ахын нэр нь хэн юм бол?Мэдэх юмсан.Нэээх хөөрхөн,Жамбал багш ерөөсөө битгий ирээсэй..Биохими одоо хэзээ орох билээ,маргааш орох билүү юү билээ   -Пааах,хэзээ нэг их биохими дуртай болчихсон юм.Чи ер нь амаар нэг удаа асугдаж үзсэн билүү,дандаа л тасалчихдаг биздээ.Чиний нойлууд чинь журнал дээр ёстой ирийж байгаадаа.Дурлалт залуу чинь хараад чамайг сайнаар лав бодохгүй л байх гэж хэлээд заза миний автобус ирчихлээ,маргааш уулзъя бака гээд гүйчихлээ. Хөөрхий муу гэнэхэн найзын минь сэгсгэр толгой багц багцаараа мушгиралдан харанхуйд цайран харагдана,автобус хөдөлтөл бариулаас зүүгдэнгээ цонхоор Буржгарыгаа ажиглалаа. Миний хэлсэнд гомдчихсон юм уу ,эсвэл өөр юм бодсон юм уу гүн бодолд дарагдчихсан байна уу гэлтэй бүр гөлийчихсөн байлаа. Маргааш өглөө сургууль дээр ирээд  би Буржгарыгаа арай л гэж танилаа.Бурхан минь дурлал хүнийг үнэхээр өөрчилдөг бололтой.Хууль юм шиг өглөө 5-10 минут хоцорч нүүрээ ч будаагүй,үс гэзгээ ч янзлаагүй хагас галзуу амьтан  хаалга онголзуулан багш нар загнуулан хоцорч орж ирдэг хүнчинь  хамгийн түрүүнд ирээд  суучихсан байх юм.Тэгсэнээ бас болоогүй ээ амандаа юу ч юм үглээд л суух юм,намайг ирж байна гэж тоож байгаа ч юм алга.Нүүрээ аятайхан нимгэхэн пудрдээд,нүдээ бас харлуулчихжээ золиг чинь.  -хөөөе,Буржгараа.Юугаа үглээд байгаа юмбэ,наад амандаа.Надтай тоож ч дуугарсангүй,нүдээ аниад л нөгөөхөө үглэсээр л.Тэссэнгүй аманд нь чихээ ойртуулаад амьсгаагаа түгжиж байгаад чагнавал Спинголипидүүд,уураг нүүрсустай холбогдсон лидипүүд,амино липид гээд явж өгч байнаа. Хөөөе ээээ,юу уншаад байгаа юм бэ чидоо
"Буржгарын дурлал -дөрөвдүгээр хэсэг" цааш унших »
Буржгарын дурлал -гутгаар хэсэг
  Гэнэтийн энэ сонин уулзалт,чих дөжрөм их дуу чимээг намжаан Буржгарын аав том том алхлан хүрч ирлээ. За охидууд,энд юу болоод байна?(нүд нь томорч ирээд толгойгоо гилжийлгэх нь яг л манай ТАвилан мөндөө) Мөнөөх хялалзаад том  дуугараад байсан охин юу ч хэлж чадахгүй зогсож байхыг харахад ямар их инээд хүрсэн гэж санана,өөрийгөө хүчлэн арайхийн л нүүрэндээ тодрох инээмсэглэлийг нууж зогслоо.Тавилан буюу манай Буржаак аавыгаа чирэх шахангараас нь хөтлөн алхах зуур За,аав юу л болов гэждээ.Манай эгч нар байхгүй юу.Бид нар бие биенийгээ таньдаг байхгүй юу тэ Тодролоо гээд надруу ирмэхэд нь би сэхээ авч Тийн тийн.Яагаачгүй гэж сандчин хэлээд даган алхлаа.                                                                      *** Тэр өдрөөс хойш Төрөө гэх залуу бид 2ын дэргэдээс салахаа байлаа.Буржаак нүүр өгөхгүй хэвээр л байлаа,гэсэн хэдий ч Төөгөө гэх эцэж цуцаж мятрашгүй залуу хөөцөлдсөөр л,гүйсээр л ,эргүүлдсээр л..Би дотроо түүнийг өрөвдөөстэй Буржаак д хажуунаас нь нөлөөлчих санаатай   -Хүүе,энэ чамд нээрээ бундан болциймбиш үү.Чи нэг үерхээд үзээчдээ.Яасан ч муухай харьцдагийн өмнөөс чинь бүр санаа зовох юм.Сая одоо яаж байгаан олон хүний нүдэндээр хөөгөөл явуулчих юм гэсэн чинь
"Буржгарын дурлал -гутгаар хэсэг" цааш унших »
Буржгарын дурлал -хоёрдугаар хэсэг
  Ингэсэн юм.. 12 сарын сүүлийн нэгэн өдөр  сургуулийн шинэ жил болохоор товлогдож оюутнууддаа таксаа тарааж дууссан байлаа.Тавилан бид хоёр ч хэнээс дутах билээ,шинэ жилийн үдэшлэгт  бэлдэн хэр  хэрдээ хөөрхөн хөл алдаж гоёлын даашинз,өндөр өсгийт,ээмэг бөгжний эрэлд хатлаа. Догдолж хүлээсэн өдөр ч ирлээ.Эгчийгээ гуйж гувшин уйлагнасаар арайхийн авахуулсан өвдөг хүрсэн ягаан өнгийн хөөрхөн бантиктай даашинзаа өмсөөд,үсээ ороон буржийлган янзлаад,нүүрээ хөнгөхөн будаад тольдвол бас ч гэж муугүй,ер нь тун дажгүй харагдаж байх шиг санагдлаа.Удсанч гүй утас маань хангинан дуугарч би Буржаакийн үүдэнд ирсэн гэдгийг мэдлээ.Хоёулаа үдэшлэг болох газарлуу  хамт явахаар болоод Буржаак намайг ирж авна гэж тохирсон юм.Түүнийг ямар болсон бол гэж бодохоос хурдан гарж хармаар санагдаад сандчин хам хум эд хөрөнгөө цүнхлээд гадуур хувцасаа шүүрэн гарлаа. Буржгарыг хараад би өөрийн эрхгүй хөөх гэж дуу алдан зогтусав.Ямар хөөрхөн харагдаж байсан гээч,үлгэрийн юм шиг яг л гүнж шиг.Хар туузан эмжээртэй,газар шүргэсэн урт цагаан плаж бас болоочгүй хормой нь олон нугалаастай ёстой гоё даашинз,тас хар өнгийн бөөрөнхий хоншоортой туфль..Аая яааяаа түүний хажууд өөрөөсөө ичих шиг,баяр дээр түүний хажууд гүнжийн аягач шивэгчин шиг харагдах нь дээ хэмээн гуниглангуй бодож амжлаа.За тэр ч яахав.. Өнгө өнгийн бөмбөлөг,саагаар чимэглэсэн зааланд орж явчиваа.Энд тэндгүй хар,цагаан,саарал,хар,улаан,ягаан,цэнхэр,шар,ногоон  гээд л өнгө өнгийн хослол даашинзаар гоёсон охид залуус ертөнцийн бүх өнгө нэг дор цуглараа юу гэлтэй солонгорч байлаа.Буржгар маань тэр дундаас үнэхээр онцгойрч тодорч байсныг хэлэхгүй өнгөрч болохгүй байх,цаанаа л нэг ихэмсэг дээгүүр харц,намбалаг алхаа.. Хөгжим эгшиглэн баяр эхэллээ.Томоос том ногоон гацуур заалны голд лүглийн харагдана,өвлийн өвгөн орж ирж шилдэг оюутнуудад бэлэг гардуулан бөөн хөл хөөр хөгжөөн араас нь урлагийн тоглолт залгалаа.Буржаак бас л амаа нэг ч хамхихгүй ярьсаар л.. хажуу талын ширээнд сууж байгаа охин уруулаа сонин өнгөөр будсаныг гайхан ,тайзан дээр дуулж байгаа охины банзалын урт богиныг хэмжин,ангийнхаа охидын үс гэзэг,хуруундаа зүүсэн бөгж,хүзүүдээ зүүсэн зүүлтний сайхан муухай үзэмжтэй үзэмжгүйг нэг ч дуугүй байхгүй ярьсаар л,надаас өөр хүн байсан бол аль  хэдийн дэлбэрчих байсан биз.Буржгар ер нь их сонин сэтгэлгээтэй хачин хачин юм сонирхдог хүүхэд тэр өдөр өөрийг нь хичнээн гоё гоё залуучууд бүжгэнд урьсан гэж санана.Даанч алинтай нь ч тоож бүжиглээгүй,бүх л оройн турш суудал дээрээ чихэвчиний хөгжим сонсож,дэмий юм ярьж суусан гээд л бодчих,гайхалтай..
"Буржгарын дурлал -хоёрдугаар хэсэг" цааш унших »
Буржгарын дурлал -нэгдүгээр хэсэг
  Хүмүүс намайг Буржака л гэж дууддаг юмдөө,уг нь миний нэр чинь Тавилин юм шүү дээ гэж ирээд л  сургуулийн буфетэнд дөнгөж түрүүхэн танилцсан охин нэрнийхээ учир утгыг тайлбарлан хажууд ам хуурайгүй чалчих нь ядаргаатай ч юм шиг,нэг бодлын зугаатай ч юм шиг санагдаж байлаа. Яг мөрөө хүрсэн був буржгар шаргал үс,цэвэрхэн цагаан шаргал царай,том давхраатай хүнхэр нүд...Хараад байсан хүүхдийн киноны баатар буржгар Сью тэй төстэй ч юмшиг,ямар ч л гэсэн гадаад байдлаараа надтай адилхан гээд хэлчихээр юм нэгээхэн ч байсангүй.Би ч яахавдээ бусдаас онцгойроод тодроод байх зүйлгүй жирийн л нэг охин..Шулуун хар үс,дунд зэргийн давхраагүй бор нүд, боровтор арьс гээд л..Яагаад ч юм миний нэр  надад огтхон ч зохиогүй юм шиг санагдаад байдаг юм,Тодрол гэж... Их сургуулийн хаалгаар ороод хоёрдохь хоног дээрээ анх Буржактай танилцаж юм ярьж байгаа минь энэ.Хотын охидууд цаанаа л нүүрэмгий дуртай юмаа хамаагүй ярих юмдаа гэхшүү юм дотроо сэмхэн бодоод Буржакийн яриаг их л шимтэн сонсож буй мэт царайлан алхсаар лекцийн танхимын том модон хаалгыг түлхэн  орлоо. Ангид охидууд зөндөө,хөвгүүд  харин тун цөөхөн үзэгдэнэ,аргагүй л байх дөө анагаахын сургууль юм чинь.Бид хоёр хүн суугаагүй ширээндээр очиж зэрэгцэн суулаа. Анхны лекц..Ерөнхий химийн хичээл байв.Буурал үстэй, цоохор царайтай,нээх том хамартай тэрэндээрээ бас томоо шил тохчихсон өвгөн багш ганцхан Менделевийн үелэх системийн талаар бүх л бүтэн цаг гучин минутын турш ярьсаар арай хийн завсарлууллаа.Шинэхэн танилцсан найз маань  маань нойр нь хүрсэн байдалтай нүдээ нухлан  эвшээснээ    Хүүе,Тодролоо хоёулаа гадаа гарах уу?Яаг уйдаж үхэх нь гээд толгойгоо хэд сэгсрээд авлаа.Ер нь анх уулзсанаасаа хойш Буржгар маань намайгаа дагуулах янзтай,би дагалдах маягтай байсан болохоор дуугүйхэн толгой дохиод цүнхээ аваад гарлаа.Нэг цаг цонхлоод хичээлтэй байсан болохоор гадуур жоохон алхъя гэж тохиров.Өнөөх маань нэг ч дуугүй байхгүй яриад л,би сонсоод л хааяа нэг инээмсэглэчихээд л яваад байв.
"Буржгарын дурлал -нэгдүгээр хэсэг" цааш унших »
Сонор(төгсгөлийн 12 р хэсэг)
  Намрийн эхний сарын анхны өглөө болжмор шувуу жиргэлдэн бяцхан жаалууд дүрэмт хувцас өмсчихсөн багшдаа өгөх цэцэгээ барин ээж аавыгаа хөтлөн алхална.Арай том ангийн сурагчид нь ангийн найзуудтайгаа уулзана зуны амралтынхаа тухай ярилцана хэмээн байж ядан догдлон бас л сургуулийнхаа зүг хөлийн хурд мэдэн алхалж байлаа.. Сонор хүү ангидаа хамгийн түрүүнд иржээ.Анги нь яг л түрүү жилийнх шигээ өөрчлөгдсөн юм гэвэл будсан шал,хана л байх шивдээ гэсэн шүү юм бодон суудал дээрээ тэгнэн хэвтэж байтал ангийх нь хүүхдүүд пижигнэлдэн орж ирлээ.... Төрөөгийн төрсөн өдөр болсон тэр өдөр Сонор нөгөө айлаас гараад  шууд л Баабартай холбогдож түүнд хаяг,утас бичсэн цаасыг тэднээс худалдаж авсан ууттай зүйлийг  өгчихөөд гэрлүүгээ яарамгүйхэн алхаж очоод орондоо ороод нээх их ажил бүтээсэн хүн шиг санаа зовох зүйлгүй дуг нойрондоо дугжирчээ.Маргаашнаас нь эхлээд Төрөө,Тэмка 2 хичээлдээ ирээгүй бөгөөд нэг их удсангүй зуны амралт эхэлж Баабар ч сураггүй байсаар Сонор хуучин амьдралдаа эргэн ирсэн аж.. Төрөө өөр сургууль руу шилжсэн,харин Тэмка Америкруу ахлах сургуульд явсан гэж Хасарын зарлахыг сонсоход Сонорт таатай байлаа.Тэр 2той ямар байдлаар нүүр тулах тухайгаа бараг л зунжингаа төсөөлж өнгөрүүлсэн болохоор аргач үгүй биз..                                                 *                        *                   * Сонор сургууль гэр хоёрыноо хооронд жим гарган явсаар 2р улирлын амралт хүргэлээ.Дэлгэрмаатайгаа тийм ч их дотно болж чадаагүй ч хааяа хичээлээ хамт хийх нэрийдлээр уулзан амралтын өдрүүдэд номын санд өдрийг өнгөрөөнө.Дэлгэрмаа сурлага сайтай охин учраас түүний хэмжээнд хүрэхэд нилээн их зүтгэл гаргасан Сонор сургуульдаа бүх талаараа шилдэг сурагчдын тоонд орох болж. Таг чиг,нам гүм байсан Сонор гэнэт алга болсон шигээ бас л гэнэт гараад ирэв..Төгсөлтийн шалгалт бас их сургуульд элсэн орох шалгалтандаа ангийнхаа хүүхдүүдтэй бэлдэж суутал жижүүр ангийн жаал ангийн хаалгыг онгойлгон шагайгаад Сонор ахыг захирал дуудаж байна гээд цааш гүйв.
"Сонор(төгсгөлийн 12 р хэсэг)" цааш унших »
Сонор №11
  Түм түжигнэж,бум бужигнасан цэнгээний газрын үүдэнд зогсох хөлсний тэргэнд сууж хаашаа явахаа хэлээд суудалдаа шигдэн гүнзгий амьсгаа авлаа. Зөв зүйл хийж байгаа гэдэгтээ тун ч итгэлтэй байгаа хэдий ч айхгүй ч аягүй гэгчээр зүрх нь цээжиндээ багтаж ядах мэт  дэнсэлнэ.Хотын гудамжинд шөнө болдоггүй гэж үнэн юмдаа гэхшүү юм бодон аль болох сандрахгүйг хичээн явсаар нэг мэдэхэд хүрэх газраа хүрээд иржээ. Дин дон..Айл болгоны үүд хаалга болдог ногоон өнгийн төмөр хаалга.. Хаалга нээгдэж цаас шиг цагаан царайтай булцгар цагаан залуугийн нүцгэн толгой цухуйлаа. Ааан нөгөө сайн байна уу,түрүүн Тэмка ярьсан даа гээд цааш хэдэн үг толгойдоо холбож ядан юу гэж хэлэх вэ хэмээн түгдчин зогстол хаалга бүтнээрээ түүний өмнө дэлгэгдлээ. За ор ор..Тийшээ ороод сууж бай гэж хэлээд түрүүчийн залуу пид падхийтэл гишгэлэн цааш явж одлоо. Бурхан минь,яасан сайхан засаж янзалж тохижуулаа вэ..Хүн нэг амьдрахдаа ингэж амьдарч ийм сууцанд л суух хэрэгтэй байхдаа гэж доторх хүнтэйгээ ярилцан ам хагас ангайлттай алмайрч зогстол Тэмка явуулсан хүүхэд үү..За хэр мөнгөтэй яваа юм?гэх ширүүвтэр дуу гарах нь тэр.Хариу хэлэхийн завдалгүй өнөөх айхтар хахирган дуутай хүн ойртон ирээд цаашаа ор хэмээн дохилоо.
"Сонор №11" цааш унших »
Сонор №10
  Улсын шалгалтын өмнөх өдөр Төрөөгийн төрсөн өдөр байлаа..Угийн онгироо сагсуу нэгэн болохоор 18 насны ойгоо нижгэр хэзээ ч мартагдахааргүй тэмдэглэнэ хэмээн зар тарааж таньдаг мэддэг бүгдий нь ирэхийг уриад баяр дээрээ өмсөх гоёлоо бэлдэхээр явчихав.Сонорт явах хүсэл өчүүхэн ч байгаагүй ч өнөөдөр л ямар нэг зүйл олж мэдэх юм шиг санагдан,Баабар ахыгаа баярлуулах мэдээ олж мэдэх ч юм шиг баруун нүдний дээд зовхи байн байн татаад болсонгүй.     Сонор гэртээ очоод хувцасны шүүгээгээ дэлгэн гоёх санаатай хэдэн хувцасаа эргүүлж тойруулан харж зогстол түлхүүр торхийн дуугарч хаалга онгойн аав нь орж ирэх сонстов..Цаг хэдий орой болсон ч урин дулаан цаг ирж байгаа гэсэндээ бас ч гэж гэгээ арай л тасраагүй зөөлөн салхи сэвэлзэн цаанаа л нэг таатай аж..Аавийн сэтгэл санаа ч бас тэнэгэр байгаа бололтой хүүгээ дуудаж духандээр нь нэг үнэрлээд              - Миний хүү гарах нь уу?Битгий оройтоорой,даргиад элдэв хэрэгт орооцолдов гээд өрөө лүүгээ орж явчихаваа.. Хэрэндээ л гоёсон Сонор хүү өөртөө их л гангалсан санагдана.Үсээ вааксдаж хэвэнд оруулаад ,одоо үед их л моданд ороод байгаа нарийхан далий оёдолтой жийнс өмсөж,тод өнгийн богино ханцуйтай даавуун цамц нөмрөөд захыг нь бас босгоод авлаа.Гэрээс гарч Төрөөгийн төрсөн өдөр болох Улаанбаатар хотодоо л алдартай,дэгжин залуус очиж хөгжилддөг цэнгээний газрыг зорилоо.. Өнгө алаглан  гэрэлтэх чамин гэрлээр чимэглэсэн цэнгээний газрын үүдэнд хөлхөлдөх залуус урдуур хойгуур нь өнгөрөх охидыг хоргоон зүгээр үл явуулна...Хаалганы 2 талд уул хяр шиг биетэй,тас хар хослол өмссөн  2 баки залуу такс түгээн зогсоно..Таксаа аваад  тэр нэгэн далдын  өөр ертөнц рүү уусан орох эрх олж аваад Төгсөө,Темка ба хэсэг нөхдийн сууж буй ширээг чиглэн алхлаа..Ангийнхан нь арай л ирж амжаагүй байгаа бололтой байв.Транс электро бүжгийн хэмнэлд тааруулан донжтойхон бүжих гуалиг охид хөөрхөн хэрнээ бараг л шалдан шахуу жоохон тонгойход л жижигхэн юбканых нь хормой сөхөгдөн доторх өмссөн нь харагдахад,энгэр хэсэгээ жижиг даавуугаар халхалсан болоод явж байгаа нь Сонорт нэг л тааламжгүй сэтгэгдэл төрүүлнэ.
"Сонор №10" цааш унших »
(Нийт: 96)